loader
Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Австралийн 31 дэхь Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.


Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чухал өдөр, Засгийн газрыг өөрчлөх цаг нь болсон” гэжээ.


Хэдийгээр санал хураалтын явц бүрэг гүйцэд дуусаагүй, Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн шийдээгүй байгаа ч Э.Албаниз мягмар гарагт Токиод болох “дөрвөн талт аюулгүй байдлын хэлэлцээр”-т оролцохоор тангаргаа ийнхүү өргөв.


Тэрбээр ням гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай ярилцсан гэдгээ хэлээд Япон болон Энэтхэгийн удирдагчидтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.


Австралийн парламентын сонгууль бямба гарагт зохион байгуулагдаж Э.Албанизын тэргүүлдэг Хөдөлмөрийн нам С.Моррисоны Либерал-Үндэсний эвслийг ялсан. Хөдөлмөрийн нам 2013 оноос хойш анх удаа засгийн эрхийг барьж байгаа нь энэ юм.    


Хөдөлмөрийн нам Төлөөлөгчдийн танхимын 151 суудлын 72-оос доошгүй суудал авсан бол эрх баригч эвсэл ердөө 52 суудал авсан байна. Харин бие даагчид болон гуравдагч хүчнийхэн 15 орчим суудал авчээ.


Австралийн парламентын сонгууль гурван жил тутамд зохион байгуулагддаг ба энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 151 суудлыг бүгдийг нь, сенатын 76 суудлын 40-ийг дахин сонгосон.


Улмаар Төлөөлөгчдийн танхимд 76-аас доошгүй суудал авсан нам, эвсэл засаглаж, дарга нь Ерөнхий сайд болдог.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын х

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ханой хотноо уулзав.

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.