loader
Автомашинд амаржсан эмэгтэйн нөхөр ЭМ-ийн сайдад гомдол гаргажээ

Автомашинд амаржсан эмэгтэйн нөхөр ЭМ-ийн сайдад гомдол гаргажээ

Өргөө Амаржих газрын гадна машиндаа төрсөн эмэгтэйн нөхөр Э.А Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж гомдол гаргажээ. 

Тэрбээр гомдолдоо "Нэгдүгээр төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаа, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой эхнэр маань Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадна ирээд эмнэлгийн тусламж авъя гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар харьяаллын дагуу Баянзүрх "Амгалан амаржих" явах юм биш үү гэсэн. Бид яг харьяаллаар Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрөх ёстой. Гэвч эмч нар Амгаланд төрөх ёстой гэж цаг  алдан маргалдсан. Мөн эмнэлгийн гадна ирээд орж чадалгүй гадна талд нь төрсөн. Эмнэлэгт төрөх бүрэн боломжтой байсан. Дүн өвлийн хүйтэнд машинд төрөөд Нэгдүгээр төрөх рүү ортол ингээд гадаа машинд 15-17 минут болж орсон. Эмнэлгийн орчмын мөс ихтэй, орох гарах хаяг тодорхойгүй, мөн ёс зүй муутай үүнийг засаж Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяаллын дагуу төрүүлэх гэсэн тушаалаас болж эхнэр гадаа төрсөн. Үүнд гомдолтой байна. Иргэн Э.А" гэжээ.

Эх сурвалж: Тойм.мн

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхү

PISA 2022: Бүтээлч сэтгэлгээний даалгаварт зөв олон хариулт сонгож, санаагаа дүрслэлээр илэрхийлж болно

Олон улсын сургалтын чанарын үнэлгээ PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцох гэж байна.Уг үнэлгээний даалгавруудын талаар болон анхаарах зүйлсийг Боловсролын

НҮБ-ын тэргүүн Украинд В.Зеленский, Р.Эрдоган нартай уулзана

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай уулзахаар пүрэв гарагт Украиныг зорихоор төлөвлөж байна.Т