loader
Иргэд автобусаар хэдэн буудал явахаасаа хамаарч 500-1500 төгрөг төлдөг болно

Иргэд автобусаар хэдэн буудал явахаасаа хамаарч 500-1500 төгрөг төлдөг болно

Нийслэлийн автозамын түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тусгайлсан хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барин намрын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болжээ.

Нийслэл, ХЗДХЯ хамтран боловсруулсан эл хуулийг яаралтай горимоор хэлэлцвэл, энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Хууль хэрэгжсэнээр нийслэлийн хэмжээнд бүсчлэл тогтоож, нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системд өөрчлөлт орно.

Тухайлбал, зорчигч автобусаар хэдэн буудал явахаасаа хамаарч 500-1500 төгрөгөөр зорчиж, автомашин бүхий иргэд хотын төвийн автозамаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн зорчвол км тутамд 14-45 төгрөг төлж, хотын А бүсийн автозогсоолын үнэ дөрвөн цагаас дээш зогсвол цаг тутам 4500 төгрөг болж нэмэгдэнэ.

Одоогоор автомашинтайгаа нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо хэдэн км явахаас үл хамаарч 20-40 мянган, иргэд хэдэн буудал зорчихоосоо үл хамаарч 500 төгрөг төлж буй. Харин шинээр хэрэгжих хуулиар хотын төвөөр жилдээ 5-7 мянган км-ээс илүү зам туулсан бол хэтрүүлсэн км тутамд 14-45 төгрөг төлнө. Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тухайн сардаа гарч, хугацаанд нь төлбөл хөнгөлөлт үзүүлж, төлөхгүй бол алданги тооцох улмаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийжээ.

Түүнчлэн ирэх зургаадугаар сарын 1-нээс хотын А бүсийн зогсоолын төлбөр нэмэгдэнэ. Ингэхдээ эхний 30 минут үнэгүй, 1 цаг нь 1000, хоёр цаг нь 2500, дөрвөн цагаас дээш зогсвол цаг тутам 4500 төгрөг болох юм байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Коронавирусийн халдвартай нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ПГУ шинжилгээгээр коронавирусийн 349 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 189 хүнээс халдвар илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 956,553 боллоо.Сүүли

“Аватар Усны зам” киноны орлого хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оллоо

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг да

Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө

“Манай улсын хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлогын хүрээнд халамж хавтгайрч, халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байна.