loader
ДЭМБ цар тахлын мэдээллээ ил тод болгохыг БНХАУ-аас шаардлаа

ДЭМБ цар тахлын мэдээллээ ил тод болгохыг БНХАУ-аас шаардлаа

БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал дэгдэлт эхэлсэн цагаас хойш нууцлаг байсан билээ. Гэхдээ хилээ хаасан байсан учраас энэ нь бусад улсуудад төдий л нөлөөлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл тус улс энэ сарын 8-наас хилээ нээж, иргэдээ гадагш нь зорчуулах болсноор цар тахлын нөхцөл байдал нь олон улсад хамаатай асуудал болж хувирч байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас БНХАУ-д хандаж, цар тахлын нөхцөл байдлтай холбоотой мэдээллээ илүү ил тод, түргэн шуурхай болгохыг шаарджээ.  

(Chen Zhonghao/Xinhua via AP)

Энэ нь БНХАУ-д өөрсдөд нь ч тустай гэж байгууллагын тэргүүн Теодор Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.

ДЭМБ цар тахалтай тэмцэх асуудлаар гарсан бүх ахиц дэвшлийг цуглуулан боловсруулаад зөвлөмж болгон бусдадаа түгээх замаар амжилтад хүрсэн. БНХАУ-ын тухайд, омикрон хувилбарын хоёр дэд хувилбар хурдацтай тархсан болох нь мэдэгдэж байгаа. Гэсэн ч хүндээр өвчилсөн тохиолдлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгааг тэрбээр онцолжээ. Энэ нь бусад улсын аюулгүй байдалтай ч холбоотой асуудал тул зарим нь БНХАУ-ын иргэдэд хилээ хааж буй.

Асуудлыг нааштай шийдэх ганц зам нь мэдээллээ ил тод болгож, хамтдаа тэмцэх явдал болохыг Т.Гебрейесус мэдэгдэлдээ онцолжээ.    

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Батлагдсан СТАНДАРТ бүх салбарт хэрэгждэг байхад Засгийн газраас онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боло

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцав

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өрг

Орхон голын гүүрнээс машинтайгаа унасан жолоочийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.Энэ талаарх дуудлагыг арав