loader
Улсын хилийн зурвас газарт “ЗИЛ-131” машинтай хүмүүс хуш модны самар бэлтгэж байжээ

Улсын хилийн зурвас газарт “ЗИЛ-131” машинтай хүмүүс хуш модны самар бэлтгэж байжээ

Сэлэнгэ болон Увс аймгийн хилийн хэсэгт хоёр зөрчил гарчээ.

ХХЕГ-аас өгсөн мэдээллээр, Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 4-ний өдөр морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин гарч, буцаж ирснийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Мөн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “ЗИЛ-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг илрүүлжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 29-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шил

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нут

Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан зөрчилтэй шийдвэрүүдийг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн