loader
Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2022 оны IV улирлын байдлаар 95 улсын 3943 мянган иргэн байгаа нь өмнөх улирлаас 43.9 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин гадаад руу хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 22.8 хувиар өсжээ.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд 35-44 насныхан байгаа бөгөөд дийлэнх нь уул уурхай, боловсролын салбарт ажиллаж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэхээр гадаадад зуучлагдсан хүмүүсийн дийлэнх нь дээд боловсролтой, 30-34 насныхан байгаа ба боловсруулах үйлдвэрийн салбарт түлхүү ажиллаж байна.

Гадаадаас хөдөлмөр эрхлэхээр ирж буй иргэдийн тоо буурч байгаа энэ үед Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийлээ.

Хуулийн төсөлд тусгаснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад Төрийн өмчийн байгууллага болон ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын  ажилтны байрны төлбөрийг Засгийн газраас хөнгөлөх эсвэл чөлөөлөхөөр тусгасан байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын байнгын болон дэд хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөл

Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй И