loader
Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр  Эмэгтэй Их мастер цолны болзол хангажээ. 
Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг байна. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс үнэ цэнэтэй хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд энэ амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулд баяр хүргэе хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв

ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. Британид хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.

Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

орцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасаг