loader
Бөхийн өргөөний суудлын нэгдүгээр эгнээг бүтэн жилээр эзэмших үнэ 3 сая төгрөг

Бөхийн өргөөний суудлын нэгдүгээр эгнээг бүтэн жилээр эзэмших үнэ 3 сая төгрөг

Монгол Бөхийн Өргөөний үзэгчдийн нэгдүгээр эгнээний суудлыг бүтэн жилээр эзэмших эрхийн нээлттэй захиалга зарлажээ.

Энэхүү эрхийг эзэмшсэнээр 38-42 удаагийн бөхийн барилдаан, 20-28 удаагийн урлагийн тоглолт үзнэ. Мөн халуун хүйтэн уух зүйлс үнэгүй. Бүтэн жилийн эрхтэй тасалбарын үнэ 3 сая төгрөг аж. Суудлын байрлалыг захиалга өгсөн хугацааны дарааллаар сонгоно. Захиалгаа 94602108 дугаараар өгөх боломжтой юм байна.

Ташрамд мэдээлэхэд, ирэх амралтын өдрөөр буюу нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагаас Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ зэрэг 25 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.Мөн өнөөдрийн хуралдаанаар улсын

Д.Амарбаясгалан: Бид иргэдийн шаардлагыг хүлээн авна, яриа хэлцлээр асуудлыг шийдэх боломжтой

Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгнө.Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Ерөнхий сайд

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нэ