loader
Нөөцийн мах ирэх сард худалдаанд гарна

Нөөцийн мах ирэх сард худалдаанд гарна

Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж эхэлжээ.

Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч зохион байгуулалт хийж байгааг нийслэлээс мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан одоогоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг өвчний тохиолдлууд эндемик бус оло

“Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлы

ГССҮТ-ийн ариун цэврийн өрөөнд төрсөн эх, нярайд яаралтай тусламж үзүүлж аварчээ

Долоодугаар сарын 01-ний шөнө тус ГССҮТ-ийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төржээ. Улмаар нярай эндэх эрсдэл үүссэн байсныг ахлах жижүүр Ц.