loader
ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан одоогоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг өвчний тохиолдлууд эндемик бус олон оронд бүртгэгдээд байгаа юм.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон олон улсын шинжээчдийн хорооны хуралдааны дүгнэлтэд үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 16 шинжээч халдварын өнөөгийн нөхцөл байдал олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах хэмжээнд хүргээгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Гэсэн хэдий ч халдварын тархалт нь хамтын хариу арга хэмжээ авах шаардлагатай “үүсэн бий болж буй аюул заналхийлэл-ийг илтгэж байгааг тэрбээр онцолсон байна. ДЭМБ-ын мэдээллээр, сармагчны цэцэг нь Африкийн орнуудад голчлон тархдаг, аминд халтай өвчин юм.


Харин Европ, АНУ-д энэ оны тавдугаар сараас уг халдварын тохиолдлууд нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Азид анхны тохиолдлууд илэрсэн нь Сингапур, БНСУ, Тайваньд бүртгэгджээ. ДЭМБ-д тавдугаар сарын эхэн үеэс хойш уг өвчний 3000 гаруй тохиолдол 47 оронд илэрсэн талаар мэдээлэл ирсэн байна.


Эндемик бус орнуудад ийнхүү батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь эрэгтэйчүүд байгаагийн дунд ижил хүйстэн, бисексуал эрчүүд олон байна. Сармагчны цэцэг нь халдвар авсан хүний шархтай хэсэгт хүрсэн тохиолдолд халдварладаг. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэй байдаг.


Халдварын далд үе 5-21 хоног үргэлжилдэг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах, арьс салст гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хэдийгээр сармагчны цэцэг өвчин нь аминд халтай ч эмчлэгддэг. Уг өвчний эсрэг салхин цэцгийн вакциныг хэрэглэдэг ч ДЭМБ одоогоор нийтийг хамарсан вакцинжуулалт шаардлагагүй гэж үзэж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн болно

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно.Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө орон ну

Э.Уянга: Сүрьеэг эмнэлзүйн шинж тэмдэг, багажийн шинжилгээ болон нян судлалаар баталж оношилгоо хийдэг

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯСүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Э.Уянгаас тодрууллаа.-Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний н

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,