loader
Тээврийн хэрэгсэл ачих журмын өөрчлөлтөд иргэдийн саналыг авна

Тээврийн хэрэгсэл ачих журмын өөрчлөлтөд иргэдийн саналыг авна

“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдээс санал авч эхэллээ.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай төсөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой.

Журмын төсөлд зургаан саналыг нэмж оруулахаар тусгажээ. Тодруулбал, машиныг журмын хашаанаас авахдаа төлөгдөөгүй торгуулиа төлсөн байх, жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг ачих, тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх саналууд байна.

Санал авах үйл явц өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд болно. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ.Хоёр улсын баг тами

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Сармагчны цэцэг өвчин 2022 оны тавдугаар сарын 7-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоогоор 10 гаруй улсад тархаад байгаа аж. Сармагчны цэцэг өвчин нь "Poxviridae" овгийн "Orthopoxvirus" төрөлд багтдаг са

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10