loader
Олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд ирлээ

Олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистаны багууд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд болно. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ.

Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "Буянт ухаа" олон улсын нисэх буудлаас угтав.

Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ.

Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Гантулга тэргүүтэй удирдлагууд хүлээн авав.

Энэ жилийн "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекистан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно. Уралдаанд оролцож буй тамирчид тэмцээн эхлэхээс өмнө морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм.

Дөрөв дэх улс болох Зимбабве улсын баг тамирчид энэ сарын 6-ны өдөр хүрэлцэн ирнэ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдөр намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгө

Засгийн газар Төсвийн тухай хуулийн талаар хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва /2023.01.25/ гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан тат

Сар шинийн баярын өмнөх сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан ирэх амралтын өдөр буюу энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаа