loader
Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.


Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд энэ оны эцэс гэхэд нефтид хориг тавих талаар хэлэлцсэн юм.


Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх нефтийн экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох нефтийн 2/3 гаруйг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална.


Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг нефтийг оруулаагүй байна. Оросын нефтийг бүрэн хориглох саналын хувьд Унгарийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын нефтийг хоолойгоор нийлүүлэн авдаг. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Эрчим хүчний сайдын 2020 оны 286 дугаар тушаалаар батлагдсан

БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН 3 ДАХЬ ЭЭЛЖ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах зорилгын хүрээнд боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа. Өнөөдөр 3 дахь ээлжийн төгсөгчид сертификатаа гардан авлаа.

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Ойн агентлаг байгууллааОйн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар