loader
АНУ, ОХУ зэрэг улсын шилдэг тулаанчид Монголд ирнэ

АНУ, ОХУ зэрэг улсын шилдэг тулаанчид Монголд ирнэ

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах талаар бид өмнө мэдээлж байсан.

Тус өдрийн оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар тулалдах нь тодорхой болоод байгаа.

Харин бусад тулаануудын оноолт тодорхой болжээ. Энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита нар тулалдана.

Мөн “MFC”-ийн анхны тулаанд оролцож байсан “Ангууч” хочит Б.Баттөр энэ удаагийн тулаанд эргэн ирэх бөгөөд мөн Японы тамирчинтай хүч үзнэ. 

Японоос гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстан улсуудаас холимог тулааны шилдэг тамирчид ирэх аж. Тухайлбал “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Магомедын хувьд Дагестан гаралтай бөгөөд “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан юм. 

Одоогоос 2 жилийн өмнө “One Championship” холбоонд тулалдаад амжсан манай улсын хүнд жингийн шилдэг тамирчин Т.Ариунболд “MFC-3” тулаанд мөн л өнгөт арьст тамирчны эсрэг нүүр тулахаар болжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Ламар Госи манай Т.Ариунболдод өөрөө тулалдах санал тавьсан байна. 

Эдгээрээс гадна “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC”холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг – Ямайкын Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи – А.Тэмүүлэн нар тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх 7 хоногоос худалдаанд гарах гэнэ. 

 

 

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүрт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2023.01.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.Хуралдаанаар:Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах ар

Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулна

Оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө.