loader
Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Энэ сарын 5-ны 19.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 6 дугаар сарын 6-ны өдрийн 00.38 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Д /9 настай, эрэгтэй/-ыг 6 дугаар сарын 6-ны өдрийн 7.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Эргийн нуруу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус иргэн 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан талаар 6 дугаар сарын 5-ны өдрийн 11.20 цагт аймгийн ОБГ-т мэдээлсэн байна.

Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19.50 цагт тус аймгийн Баянговь сумын Цоохор багийн “Мушгай” гэдэг газар буюу гэрээс нь зүүн урд зүгт 75 км-аас эсэн мэнд олсон байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Ням гарагт Нарантуул, Хархорин, Барс болон техникийн захууд амарна

Ням гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Өсвөрийн жүдочид өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Тайландын Бангкок хотноо болж буй жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын шигшээ баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д