loader
Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Манзуширын хийд" гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ.

Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 2-ны 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАЙМАН МАШИН ХОЁР ХҮҮХЭД МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАЙМАН МАШИН, ХОЁР ХҮҮХЭД МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

ОХУ-ын ГХЯ Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын ГХЯ мягмар гарагт Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдээд, Токио хоёр орны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэв.Тодруулба

А-80 авто бензиний 50 хоногийн, АИ-92 авто бензиний 24 хоногийнн нөөц байна

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8,320 тонн буюу 50 хоногийн, АИ-92 авто бензин 32,059 тонн буюу 24 хоногийн нөөц юм.