loader
Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ

Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үед хөл хорионы журам зөрчиж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон гэх асуудалд орсон. Түүнээс үүдээд Борис Жонсон цаашид Ерөнхий сайдаар ажиллах эсэх нь эргэлзээтэй болсон юм. 

Гэвч түүнд итгэл үзүүлэх тухай нууц санал асуулгыг Их Британийн парламент дахь Консерватив бүлгийн гишүүдийн дунд явуулахад ихэнх  хувь нь Ерөнхий сайдыг дэмжсэн байна. 

Жонсон албан тушаалаа хадгалахын тулд намын төлөөлөгчдөөс доод тал нь 180-аас доошгүй санал авах шаардлагатай байв. Гэтэл түүнийг 211 гишүүн дэмжиж, 148 нь эсрэг саналтай байжээ.

Борис Жонсоны санал хураалтын үр дүн 2018 онд Их Британи Европын холбооноос гарах тухай хэлэлцээрийн үеэр явуулсан Ерөнхий сайд асан Тереза ​​Мэйд итгэл үзүүлэх тухай санал хураалтын үр дүнгээс ч дор байгаа аж. Тодруулбал, Борис Жонсоныг парламент дахь Консерватив намын гишүүдийн 58,5 хувь нь, 2018 онд Мэйг 63 хувь нь дэмжсэн  байна. Гэвч тус санал хураалт явуулснаас хойш зургаан сарын дараа Тереза Мэй огцорчээ.

Эх сурвалж: ВВС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД УРЛАСАН MOZO X АВТОМАШИНАА МАРГААШ ТАНИЛЦУУЛНА

Долоодугаар сарын 23-нд буюу маргааш Барс моторс ХХК нь Mozo X автомашинаа танилцуулах гэж байна. Энэхүү машин нь бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй бөгөөд Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах брен

Өнөөдөр ба 2008 оны долдугаар сарын 1

Л.Оюун-Эрдэнэ өөр юм. Тэр гарч ирэнгүүтээ наашаа гарч ирэх гэж олон дүрэм журам давлаа гэсэн утгатай үг хэлэх шиг болсон, үнэндээ л тийм байх.

Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2