loader
“Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнд 11 мянга гаруй иргэн хамрагджээ

“Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнд 11 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор  Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж буй хөнгөн атлетикийн суурьтай дасгал хөдөлгөөнөөр иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх зорилготой “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөн нийслэлийн хэмжээнд амжилттай өрнөж байна.

Энэ оны гуравдугаар сарын 26–ны өдрөөс  эхлэн өрнүүлж буй уг хөдөлгөөний хүрээнд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн бямба гарагт иргэд нийтийн алхалт, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна. Удирдамжийн хүрээнд дүүргүүд ажлын байрны дасгал, алхалт, гүйлтийг иргэдийн дунд зохион байгуулж, нийт 420 байгууллагын 11.209 иргэнийг хамруулаад байна.

“Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөн нийслэлд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Истанбулд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсжээ

Мягмар гаргийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 120.12 ам.долларт хүрч өсжээ.Энэ маркийн нэг торх газрын тосны үнэ даваа гарагт 121.95 ам.долларт хүрч, арилжаа дуусахад 119.51 ам. до

Энэ жил Монгол улс "250,000 орос жуулчин" хүлээж авна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө.Тэрбээр "Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар ма

Б.Мөнхцэцэг: Энэ машин 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохи