loader
Балетчин Р. Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

Балетчин Р. Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.

Хотын дарга шагнал гардуулах үеэрээ, “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг дэлхийд гаргаж яваарай” хэмээсэн юм.

Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган, “Гадаадад Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээсэн зүтгэлийг минь үнэлж, энэ шагналыг олгосонд талархаж байна. Би балетын урлагаар зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Ээж минь намайг анх энэ салбарт хөтлөн оруулсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй хичээллэсээр балетад дурласан. Миний хувьд 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестивальд оролцож, анх удаа сургуулиа болон Монгол Улсаа төлөөлөн Большой театрын тайзнаа гарч байсан юм. Олон тоглолтоос тэр л сэтгэлд тод үлдсэн. Гэхдээ Монголын тайз хамгийн сайхан нь. Яагаад ч юм сэтгэлд их дулаан мэдрэмж төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Р.Булган 2018 онд ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байжээ. Түүний уг амжилт нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол юм. Тэрбээр балетын урлагт хүсэл сонирхолтой дүү нартаа хандан “Хийж буй зүйлсдээ зүрх сэтгэлээсээ хандаарай. Уйгагүй байж, балет гэдэг мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй” хэмээн захисан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй

Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.

Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх болон хөрөнгө оруулалтын орчны талаар Ерөнхий сайдтай ярилцлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа.Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгэ