loader
Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад заллаа

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад заллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад заллаа. 

Тэгвэл Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан бөгөөд угтсан авах үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

 

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ёслол хүндэтгэлтэйгээр ширээнээ залж, дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан чогчин дуганд залах юм. 

Маргааш Бурхан багшийн их Дүйчин өдрийн 11:00 цагаас сүсэгтэн олонд толилуулахаар зохион байгуулж байгааг Гандантэгчэнлин хийдээс мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол

Экспорт импортын хэмжээ нэмэгдсээр байна

Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 28-наас олгоно

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журам