loader
Налайх дүүрэг ирэх өвлөөс шахмал түлш хэрэглэнэ

Налайх дүүрэг ирэх өвлөөс шахмал түлш хэрэглэнэ

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр  “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж байгаа. Уулзалтаар тодорхой үр дүнд хүрнэ” гэв. Мөн нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж гүйлтийн зам талбайг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна хэмээлээ.  

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, шахмал түлшний хатаалт, чанарт эртнээс анхаарах хэрэгтэй онцоллоо. Мөн Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлыг шуурхайлахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын хуучны хийцтэй барилгуудыг хэвээр нь хадгалах, хамгаалахад анхаарах шаардлагатайг ч хэлж байлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдрөөс эхлэн 5-11 насныханд коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийнэ

5-11 настай хүүхдүүдийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөө

Төрийн албан хаагчдад ажилласан хугацаанаас нь хамаарч нэмэгдэл олгоно

тусгасан билээ. Тэгвэл энэ сараас төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэх мэт ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болох юм б

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургууль болон тус сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрэ