loader
"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, “энэхүү журам нь хүмүүсийн амь нас, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгджээ. Зургаан бүлэг, 59 зүйлээс бүрдсэн уг журам нь дайны бус шинж чанартай цэргийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж, 2022 оны зургаадугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ”. 


Энэ журам нь Хятадын цэргүүдэд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаа гэх мэт үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн "улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах" зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэж “Global Times” сонинд нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжаас эш татан бичжээ.  


Түүнчлэн шинэ журам нь Хятадын цэргүүдэд газрын тос зэрэг стратегийн нөөцүүдийг тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг хангах, мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, төслүүд, иргэдийг хамгаалах боломжийг олгоно гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна. 


Харин АНУ-ын Засгийн газраас санхүүждэг “Radio Free Asia” өргөн нэвтрүүлгийн корпорац ийм журам гарсанд түгшиж байгаагаа илэрхийлжээ. Бээжин Тайванийн эсрэг "цэргийн ажиллагаа гэж ангилагдахгүй тусгай ажиллагаа явуулахаар бэлтгэж магадгүй" гэж тэд үзэж байгаа аж.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Ардчилсан Нам"-аас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулах талаар мэдээлнэ

Багшийн хөгжлийн ордонд09:00 цагт “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрс

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.