loader
Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.


Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн “Өргөтгөсөн түншлэл”-ийн  харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэх, иргэдnaн харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Залуучуудын хөгжлийн аян эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц ажил бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоо

Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрийг хаана

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар өнөөдөр /2022.05.26/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хоро

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө