loader
Наадмын тасалбар худалдаж авах иргэдийн анхааралд

Наадмын тасалбар худалдаж авах иргэдийн анхааралд

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.

Харин одоо бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлэв. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх  долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм байна.

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана.Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруу

“СУДАР ЭГШИГЛЭН” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Ном уншиж, уншсан номын тэмдэглэлээ бусадтай хуваалцдаг СУДАР ЭГШИГЛЭН төсөл Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3000 орчим оролцогч 14 мянган номын тэмдэглэл ирүүлсэн бөгөөд өнөөдөр

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах