loader
Гадаадын 25 бөх наадамд барилдах хүсэлтээ ирүүлсэн

Гадаадын 25 бөх наадамд барилдах хүсэлтээ ирүүлсэн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүйн дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг:

Гадаадын 24-25 бөх барилдах хүсэлтээ урьдчилсан байдлаар ирүүлээд байна.

  • Тува 5
  • Халимаг 4
  • Буриад 4  
  • Өвөр Монголын 2 бөх хүсэлтээ ирүүлжээ. 

Баяр наадмын өдрүүдэд ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй учир бид хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Тэдний ихэнх нь монгол туургатан буюу үндэсний бөхөөр хичээллэдэг мэргэжлийн бөхчүүд байгаа.

Мөн хэрэв бөхийн барилдааны 4,5 даваанд Дархан аварга зодог тайлах хүсэлт тавих юм бол алдрыг хүндэтгэн цолыг нь дуудаж, есөн хөхөлт цагаан туг тойрон зодгоо тайлан шавьдаа эсвэл үр хүүхдэдээ өвлөн үлдээх монгол бөхийн зан үйлийг анх удаа орчин цагт хийж МҮБХ-ноос хүндэтгэл үзүүлнэ.

1024 бөхийн барилдаанд

  • Улсын арслангаас доош цолтой бөх түрүүлбэл Улсын аварга болно
  • Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга,
  • Улсын арслан цолтой бөх үзүүрлэвэл Улсын аварга тус тус болно.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд допингийн шинжилгээнд үндэслэж буюу шинжилгээнд бүдрээгүй бөхөд цолны батламж олгоно гэж байсан ч хуульд өөрчлөлт орж уламжлалт байдлаараа явахаар болсон. Өөрөөр хэлбэл 12-ны өдөр амжилт үзүүлсэн бүх бөхөд батламж, цолыг олгоно. Мэдээж допингийн шинжилгээг Тагнуул, Цагдаагийн байгууллагын хамтаар авах ба хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдон, шинжилгээндээ бүдэрвэл 14 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулж, цол хураах, дараагийн бөхөд нөхөн олгохоор болсон.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй

Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө

“Манай улсын хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлогын хүрээнд халамж хавтгайрч, халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байна.

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа