loader
Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.

Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлээж байсны илрэл гэж дүгнэж байна. Кисеносато нь 1998 оноос хойш сүмо бөхийн дээд цолонд хүрсэн анхны япон хүн болж байгаа юм.

Тагоноура дэвжээний шинэ ёкозунад нэг дэвжээний Такаясу, Шохозан нар бараа болж ёслолыг гүйцэтгэжээ.

Одоо сүмогийн ертөнцөд дөрвөн ёкозуна цолтон барилдаж байгаагийн нэг нь Кисеносато, үлдсэн гурав нь Монголын Хакухо, Харумафужи, Какурю нар болж байна.

Ёкозунагийн ёслол үйлддэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг болох унрю ёслолыг Кисеносато сонгож, өнгөрсөн шөнөжин бэлдсэн гэнэ.

Ийнхүү удаан хугацаанд хүлээсэн япон ёкозуна мэндэлснээр сүмо бөх үзэх сонирхол япончуудын дунд нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: Japan Times

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Wednesday Addams" киноны Лиза Лоринг 64 насандаа таалал төгслөө

Лоринг 1964 онд "Аддамын гэр бүл" телевизийн олон ангит аймшгийн хүүхдийн кинонд тоглохдоо дөнгөж таван настай байсан ба өнөөг хүртэлх ашиглагдаж байгаа дүрийн өнгө аясыг анх бий болгосон жүжигчин юм.

Шинэ жилийн догдлол дулааныг мэдрүүлэх "7 анимейшн"

Шинэ он гарахад хэдхэн долоо хоног үлджээ. Гадаа цас зөөлөн бударсан, жилийн хамгийн намуухан бөгөөд догдлолоор дүүрэн энэ л үед ид шид, халуун дулааныг мэдрүүлэх үе үеийн шилдэг анимейшнүүдээс үзэж с

"All I Want for Christmas Is You" дуу Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Жил бүрийн арванхоёрдугаар сард дуучин Мэрайя Кэригийн "All I Want for Christmas Is You" дуу дэлхий дахины хөгжмийн платформууд, шилдэг жагсаалтуудын дээгүүрт бичиггдэг билээ. Тэгвэл уг дуу Billboard-