loader
МҮБХ: Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэгдэнэ

МҮБХ: Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэгдэнэ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1,024 бөх барилдана.

Баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо баталжээ.

“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д заасны дагуу эрэмбэлсэн байна. 

Энэ жилийн наадамд барилдах боломжтой улсын цолтой бөхчүүд:

1. Дархан аварга Г.Өсөхбаяр

2. Дархан аварга А.Сүхбат

/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./

3. Даян аварга Н.Батсуурь

4. Улсын аварга О.Балжинням

/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/

5. Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/

6. Улсын аварга Г.Эрхэмбаяр

7. Улсын аварга Ч.Санжаадамба

8. Улсын аварга С.Мөнхбат

9. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ

10. Улсын арслан Ц.Содномдорж

11. Улсын арслан Д.Ганхуяг

12. Улсын арслан Б.Ганбат

13. Улсын арслан Х.Мөнхбаатар

14. Улсын арслан Э.Оюунболд

15. Улсын арслан Д.Азжаргал

16. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолоороо эрэмбэлэгджээ.

2014 оны наадамд дархан аварга А.Сүхбат,  Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглүүлэн үлдээсэн. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тус барилдаанд А.Сүхбат барилдалгүй тахимаа тайлж өгсөн.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.08.08/ Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн Ерөнхийлөгч Хашиба болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Японы Ол

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт өнөөдөр улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд 10 чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах ас