loader
Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Үндэсий Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 7 дугаар сарын 7-9-нд 10.00-19.00 цагийн хооронд Бөхийн өргөөнд бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Харин хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн 7-9-нд 10-19 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж,

ТОЙМ: Хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны үр дүнг танилцуулна

Төрийн ордонд09:00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 11:00 цагт Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийнэ

З.Мэндсайхан: 6-10 тэрбумын ААН-ийн орлогод 15 хувийн татвар ногдуулна

Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох, мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар/ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг.