loader
Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД

Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД

2022 оны долдугаар сарын 18-28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.

Тодруулбал, маргаашаас Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, 100 айл, 11 болон 12 дугаар хороолол орчмын хэрэглэгчид, КТМС, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 42-оос хангагддаг хэрэглэгчид, Цэцэг төв, Бага тойруу, Зоос гоёл ХХК, МУИС, Спортын төв ордон, УБИС-ийн орчим, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5 дугаар сургууль орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Тус байршлуудад ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм.

зураг
 

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид лавлах тодруулах зүйлсээ 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос асуух боломжтой.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт бороо орно, 25 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үе

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна

НҮБ-ын дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Дэлхийн хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүнд бүхий байгууллагын тэргүүн Монголд 13 жилийн дараа ирлэ

“Шарилжгүй Улаанбаатар” аян үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулж байна.Аяны хоёрдугаар үе энэ сарын 1-13 хүртэл үргэлжилнэ. Шарилж болон бусад төрлийн хогийн ургамлыг жилд хоёр