loader
Манай улсад гадаадын 32 иргэн хорих ял эдэлж байна

Манай улсад гадаадын 32 иргэн хорих ял эдэлж байна

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, сургалт хүмүүжлийн нэг тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юм.

2022 оны эхний хагас жилийн байдлаар хорих ял эдэлж байгаа 3,600 гаруй, цагдан хоригдсон 3,000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 10,347, албадан саатуулагдсан 2,844, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 14,401 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэлээр ажиллажээ. Энэ үеэр 30 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.

Хорих ял эдэлж байгаа 3,680 иргэний 64.7 хувь нь нээлттэй дэглэмд, 34.5 хувь нь хаалттай дэглэмд, 0.8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байна. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.

Прокурор энэ оны хагас жилд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 3,145 удаа танилцаж, 541 удаагийн шалгалт, судалгааг хийжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"БӨРТЭ ЧОНО" НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын Үндэсний Олимпын Хорооны /МҮОХ/ тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейн байранд болохоор товлогджээ.Энэ жил 20 д

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов.

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буу