loader
Монголын Үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана

Монголын Үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана

БНСУ-ын Тэжон хотод байрладаг Солонгос улсын Шинжлэх ухааны үндэсний музей, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны эх суурийг тавьж, музейнүүд ажилтан, мэргэжилтэн солилцох, музейн боловсролын хөтөлбөрийн судалгаа, эрдэм судалгааны материал, илтгэл, тогтмол хэвлэл, тайлан, лавлагаа солилцох болон хамтарсан үзэсгэлэн, хурал, семинар, хэвлэл, судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх юм. 

Санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, БНСУ-ын Шинжлэх ухааны Үндэсний музейн захирал SEOKLAE LEE нар гарын үсэг зурав.  


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Я

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс "Авто зогсоол" ашигласны ТӨЛБӨР-ийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.Ав