loader
Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Барилга, Хот Байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газар хөгжлийн төлөвлөлтөө батлуулсан.

Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн.

Төлөвлөлт батлагдсаны дагуу тоо хэмжээ гарч ирж байгаа бөгөөд түүнтэй уялдуулж тухайн газар цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр, цахилгаан дулааны ажлын зургуудыг хийлээ.

Энэ дагуу Хөшигийн хөндий дэх онгоцны буудлын Шинэ зуун мод хот хавийн инженерийн дэд бүтцийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл болон төсвийг тооцоолсон. Эхний ээлийн инженерийн дэд бүтэц 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж гарч ирсэн.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг бид хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ингэснээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Путин Иранд айлчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтолж эхэлснээсээ хойш хуучин ЗХУ-ын хилийн гаднах анхны олон улсын айлчлалаа өчигдөр /2022.07.19/ хийлээ. Тодруулбал, тэрбээр Иранд айлчилж, барууны орнуу

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн да