loader
Монгол Улсын нийслэлд “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын нийслэлд “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын нийслэлд 2022 оны есдүгээр сард “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болжээ.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, уулзалтаар “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцсон байна.


Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: “Манай улсад бодибилдингийн спорт 1990-ээд оны эхэн үеэс хөгжиж, 1993 оноос олон улсын томоохон тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцож эхэлсэн. Монголын тамирчдын оролцсон хамгийн анхны тэмцээн БНСУ-ын Пусан хотод болж байсан гэдэг. "Chulsoon classic-2022" бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тамирчид болоод жуулчдыг татан, тэдэнд хотоо сурталчилж аялал жуулчлалынхаа салбарт олон жуулчдыг татах боломжийг бий болгоно гэж харж байгаа. Тиймээс нийслэлээс тэмцээний зохион байгуулалтад шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.


БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чолсун: “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ.


Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ

БНСУ-ын иргэд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаарджээ. Итэвоны үймээнээр олон залуус амиа алдсанд эмгэнэн гашуудсан олон мянган солонгос иргэд лаа, зурагт хуудас барин жагсав. Тэд Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ.

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.

ТУУЛЬЧ Л.БААТАРХҮҮ: Туульч хүн төрдөг

Хүн төрөлхтний биет бус соёлын нэн яаралтай хамгаалах өвд ЮНЕСКО-оос бүртгэсэн, дэлхий дээр байгаа тавхан хөлгөн туульчийн нэг, Монгол Улсын Төрийн батламжит туульч, сэтгүүлч Лхамжавын Баатархүүтэй эн