loader
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын иргэний хувиар гаргасан гомдолд Цэц маргаан үүсгэсэн.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн юм. Үүнээс гадна Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг гаргасан. Шүүхийн тухай хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга Цэцэд хандаж байсан ч шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гомдлыг буцаан татаж байсан.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Цэцэд гомдол гаргасан талаар "Ш.Адьшаа, Н.Ганибал хоёр МАН-ын захиалгаар яваад байгаа асуудал огтхон ч байхгүй. УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт учир Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө сонголтоор мэргэжлийн хүнийг томилох буюу ямар ч байсан  авлигаас ангид Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзэж, энэ алхмыг хийсэн.

Үндсэн хуулийн Цэцэд хандсан нэг шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” буюу “Засгийн газрын тэргүүн нь дөрвөн УИХ-ын гишүүнээр сайд хийлгэж болно” гэсэн заалттай холбоотой. Тухайн үед үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно гэж хоорондоо ярилцаад уг заалтыг оруулсан гэж ойлгосон.

Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах гадаад харилцаа, хууль эрх зүй, мөнгө санхүүгийн бодлого, цаашлаад үндэсний аюулгүй байдал гэх мэт бодлого хамаарсан яамд үндсэн чиглэлийнх байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа  хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Нийгэмд мөнгө төлөөд сайд болдог гэдэг хардалт байдаг. Нэлээд хэдэн сайд нар хардалт төрүүлсэн л дээ. Монголын улс төрд өмнө нь “50 саяын дэд сайд” нар гэж яриа гарч байсан удаатай. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явах юм бол авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг" гэж байв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“МОНГОЛ МАХ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ЧУУЛГА УУЛЗАЛТ 11-Р САРЫН 28-НД КОРПОРЭЙТ-Д БОЛНО

Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний түрүүч хэсэг Монголд иржээ

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн би

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.Тус хорооны сургуулийн өмнө