loader
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтын ажлын өмнө Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн тариаланчидтай уулзаж байна. 

Тариаланчид буудайн борлуулалтыг дэмжих, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлттэй тэмцэх, цахим системийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.

Улс даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахаар дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. 

1. Ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн түвшинд барихаар болсон. 

2. Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болсон. Оюутнуудыг сайн дураар ургац хураалтад оролцуулах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байна. 

Засгийн газар мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлого, зорилготойгоор ажиллахыг чухалчилж байна. Тиймээс энэхүү уулзалтад салбарын яам, мэргэжлийн холбоод, тариаланчид, орон нутгийн удирдлагууд гэсэн тал бүрийн төлөөлөл оролцож, эх орноо дотоодынхоо хүнсээр тогтвортой хангахад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж байгаа юм.

Газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Хөдөө аж ахуйн салбарын багц хууль, Тариалангийн эрсдэлийн тухай хуулийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулна

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 9-нд болох үйл явдлын тойм:10.00 цагт:Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.10.00-13.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн болон Ёс зүй, сахилга хариуцлагын бай

Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.Замын-Үүд боом

Монгол эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан Солонгосын иргэнд 10 сарын хорих ял оноожээ

Монгол эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон Солонгос иргэн 10 сар хоригдох ял авчээ. Энэхүү хэрэг маш удаан сунжирсны эцэст ийнхүү шийдэгдсэн юм.Хэргийг камергүй газар үйлдэж нотлох баримтгүй гэж үзсэн ч