loader
Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.

Нийслэлд энэ онд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засаж байна. Эдгээр нь хүн амын нягтаршил, түгжрэл, зорчилт ихтэй авто замууд юм. Үүнд явган хүн зорчих боломж хомс, зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн учир авто замд ачаалал үүсгэж байсан тул явган, дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа. Явган хүний замыг багадаа 2.5-3 м, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс алхахад хүндрэлтэй байсан. Энэ замыг гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяр энэ үеэр ярихдаа, “Тохижилт хийх аль байршил сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байх зэргийг судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд анхаарлаа. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон. Явган зорчигч, дугуйн замаа анхаарч, ядарсан үедээ суух, амрах нөхцөл бүрдүүлж байгаа" хэмээлээ.



Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог тул хотын төвд хийж буй тохижилт, шинэчлэлийг энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Харин Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг 11 дүгээр сар хүртэл засах аж.

Авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөж байна. Хүмүүс хотын төвд машин унахгүй ажлаа амжуулах боломж бүрдүүлэхэд анхаарч байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулна

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын

Дэлхийн шатрын олимпиадын III тойрогт эмэгтэй шатарчид АНУ-ын багийг хожив

Дэлхийн шатрын их баяр наадам Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байгаа бөгөөд III тойрогт Монголын эмэгтэй баг Америкийн багийг 3:1-ээр илүүрхэн хожсон бол эрэгт