loader
Билл Гэйтсийн охин Египетийн морин спортын тамирчинтай сүй тавьжээ

Билл Гэйтсийн охин Египетийн морин спортын тамирчинтай сүй тавьжээ

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтсийн охин Женифэр Гэйтс өөртэйгээ ижил сонирхолтой Египетийн тамирчин Найел Нассартай сүй тавьснаа сошиал хуудсаараа зарлажээ.

Нассар нь олимпийн морин спортын тамирчин бөгөөд Египет улсын өмнөөс 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд оролцох эрх аваад байгаа юм.

Женифэр Гэйтс нь мөн морин спортоор хичээллэдэг ажээ. Хосууд адилхан Стэнфордын их сургуульд суралцаж төгссөн юм байна.

 

Өнгөрсөн онд Гэйтсийн охин хэвлэлд ярихдаа “Морь бол бидний амьдралын нэг хэсэг. Бид энэ спортод хайртай. Тэр мэргэжлийн тамирчин бол би сонирхогч. Хосууд нэг ижил зүйлд хайртай, дуртай байна гэдэг гайхалтай” гэж ярьж байжээ.

Нассар өнгөрсөн оны аравдугаар сард болсон тэмцээнээс Египет улсад олимпийн эрх авсан юм. Сүүлийн 60 жилийн турш Египет улс энэ төрлөөр олимпийн эрх авч чадаагүй байжээ.

Тэрээр мөн сошиал хуудсандаа Женифэртэй авхуулсан зургаа нийтлээд “Тэр надад зөвшөөрлөө. Би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай, жаргалтай хүн мэтээр төсөөлж байна” гэж бичсэн байна.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг Билл Гэйтс хоёр охин, нэг хүүтэй. 23 настай Женифэр нь түүний ууган хүүхэд юм.

 

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цахим орчинд эергээр нөлөөлье аян эхэллээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооны санаачилгаар “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Жорж Мэйсоны Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жорж Мэйсоны Их сургуулийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Тамгын газрын дарга Кеннет Волш-той уулзаж, тус сургуулийн хотхонто

10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэлсэн байна

Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт эхэллээ.