loader
Жорж Мэйсоны Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Жорж Мэйсоны Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жорж Мэйсоны Их сургуулийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Тамгын газрын дарга Кеннет Волш-той уулзаж, тус сургуулийн хотхонтой танилцав. 


Юуны өмнө Элчин сайд Жорж Мэйсоны Их сургуулийн удирдлагад Монгол Улсын Шинжлэх Ухаан Техникийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замын талаар ярилцав. Мөн талууд тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, 3+2 бакалавр+магистрийн хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах асуудлыг ажил хэрэг болгохоор тохиролцов.


Энэ жил Жорж Мэйсоны Их сургууль үүсгэн байгуулагдсаны  50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Виржиниа мужийн Фэйрфакс, Арлингтон дүүрэг, Манасас хот болон БНСУ-ын Инчон хотод гэсэн 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 40,000 гаруй оюутныг сургаж байна. Үүнээс 4000 гаруй нь гадаадын оюутан байгаа ажээ. 




foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аялал жуулчлалын салбар ЭДИЙН ЗАСГИЙГ сэргээх гол боломж

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.

Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.Тэрбээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүр

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх д