loader
Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна.

Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ. Тодруулбал, замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн сайд, Зав тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд, Төрийн нарийн бичгийн дарга, Автозамын газрын дарга болон бусад албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, байцаалт, мэдүүлэг авч эхэлсэн талаар мэдээллээ. Замын тендерт өндөр үүрэг хариуцлагатай ажилласан зарим албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгосон нь тогтоогдож, шинэ нөхцөл байдал илрээд байгаа гэнэ. Мөн тендерт оролцсон компаниудаас бэлэн мөнгө авсан байж болзошгүй байгаа аж. Иймд хууль хяналтын байгууллагынхан эл хэргийг нухацтайгаар шалгахаар болоод байгаа гэнэ.



АТГ-ын хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Н. Тэмүүлэн: “АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Дарханы замын тендертэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох албан тушаалтнуудад шалгалтын ажил явуулж байна. Өнөөдөр зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтнуудын орон байр зэрэг шаардлагатай 30 гаруй объектод нэгжлэгийн ажил явуулж байна. Албан тушаалтнуудын нэрсийг мэдэгдэх боломжгүй. Уг хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримт байгаа гэж үзсэний үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно” гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЦЕГ: Чихэр цуглуулж явсан хүүхдийг согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн өшиглөсөн

Өнгөрсөн амралтын өдөр "Хэллоуиний баярын чихэр өгөөч" хэмээн хаалга тогшсон охиныг нэгэн иргэн өшиглөж, зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Энэ асуудалтай холбогдуулан цагдаагийн байгуулла

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна

Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог.

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд