loader
Улаанбаатарт өдөрдөө 26 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөрдөө 26 хэм дулаан байна

2022 оны 08-р сарын 15-ны 20 цагаас 08-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтэрнэ

Ирэх долоо хоногт цас орж, цочир хүйтрэхээр байгаатай холбогдуулан хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хичээл, сургуулийг цахимаар явуулах санал гаргасан. Энэхүү саналыг Хотын дарга дэмжсэн байр суурь илэр

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км давах магадлалтай байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. Түймрийг унтраахаар холбогдох газрууд ажиллаж байна” гэлээ.

Шар нуурын мөс цөмөрснөөс суусан УАЗ-469 машиныг татаж гаргалаа

орших VII багийн нутаг Долоон гатлага хэмээх газар Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суужээ. Энэ ослын тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 11-ний