loader
45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өчигдөр /2022.08.16/ хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөв.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс “Ковид-19”-ыг амжилттай давж чадсанаараа бусад улсуудад үлгэр жишээ болжээ

COVID-19 цар тахлын халдвар олон улсад тархаж эхэлсэн цаг үеэс Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадсаныг гадны улс орны хэвлэлүүд онцлон бичсээр байна. Тухайлбал, дэлхий д

Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” өнөөдөр (II.3-5) эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жү

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний