loader
Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс 242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон  могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.


2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж.  Үүнээс 18-аас дээш насныхан 358 хүн байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногт мориноос унаж бэртэн ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхаарууллаа. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо монголчуудын 36 жилийн түүхийг 223 зурагт буулгажээ

Сүгияама Тэрүзо "Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Тухайн үед

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэ

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц хаяг шошго өгсөн зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна гэж ШӨХТГ мэдээллээ.ШӨХТГ-с шингэн сүү үйлдэвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зэ