loader
“Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд дамжуулах тул нэн чухал тэмцээн болохыг онцлов

“Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд дамжуулах тул нэн чухал тэмцээн болохыг онцлов

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт /06.21/ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар манай оронд энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар ярилцав. Их дуулга тэмцээнийг санхүүжилтийг БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй аж.


Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны хуралдаанаар шийдвэрлэсэн юм. “Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд дамжуулах тул нэн чухал тэмцээн болохыг онцлов. Энэ уулзалтад Биеийн тамир спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн,  Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан ба Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай ажиллахыг үүрэг чиглэл өгөв.


Их дуулга тэмцээнийг  байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн "Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба манай улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дожа Кат "Schiaparelli" шоунд зориулж бүх биеэ 30,000 үнэт чулуугаар чимжээ

Даваа гарагт болсон Haute Couture загварын долоо хоногийн үеэр "Schiaparelli" хавар-зуны 2023 оны шоунд Дожа хамгийн гайхалтай дүр төрхийг бүтээв.Гялалзсан үнэт чулуунууд Дожагийн зовхи, уруул, цээж,

Үер буух эрсдэлтэй байршилд буухгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг ш

Л.Энх-Амгалан: Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үе