loader
Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх багийнхан зөвлөмж ирүүлнэ

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх багийнхан зөвлөмж ирүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай энэ оны 7 сарын 07-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд  Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ын гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчид Монгол Улсад 8 сарын 10-16 ны өдөр ажиллалаа. 

Тэд, ХНХЯ, СЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭМЯ, НДЕГ, Чингэлтэй дүүргийн НД-ийн хэлтэс зэрэг байгууллагуудад ажиллаж, Монголын хөрөнгийн бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага болон зарим улстөрчид, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар судалдаг судлаачидтай уулзаж мэдээлэл солилцсон юм. 

Төлөөлөгчид өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, бусад удирдлага, оролцогч талын төлөөллүүдэд  Монгол Улсад ажиллах хугацаанд олж авсан ойлголт мэдээллээ танилцуулах дүгнэлт уулзалтыг хийлээ.  

Сингапурын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоо нь тус санд төлсөн иргэдийн хуримтлалыг арилжааны банкнаас өндөр хүү тооцон ирээдүйд тэтгэвэр болгон олгохоос гадна, эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломж олгодог. Сангийн менежментийг сан өөрөө хариуцдаг ба төрийн оролцоогүй зохион байгуулдаг байна. 

Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, “Бид Монгол Улсад ажиллах хугацаандаа цуглуулсан мэдээлэлдээ үнэлэлт дүгнэлт хийж, Сингапурын ХНС-ийн тогтолцооны аль хэсгээс эхлэн хэрхэн хэрэгжүүлж болох талаар өөрсдийн зөвлөмжийг ирүүлэх болно. Урьдчилсан байдлаар, Сингапурын тогтолцоог Монгол Улсад шууд бүрэн нэвтрүүлэх боломжгүй. Тодорхой хэсгээс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна. Нийгмийн халамж, тэтгэврийн тогтолцооны хувьд харьцангуй тогтсон системтэй ч сайжруулах болон засах шаардлагатай асуудлууд харагдаж байна. Гэхдээ байгалийн баялаг, оюунлаг залуу үетэй танай улсад боломж байна. Алсыг харсан зорилгодоо хүрч, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжихэд нь хамтран ажиллах болно” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 119,364 тн шатахууны нөөцтэй байна.Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоног, ДТ 71,6

Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудын "ТАНСАГЛАЛЫГ" тана

Монгол улс деполт зарлах уу сэдвийн хүрээнд бусад асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хүүхдийн мөнгө” олголтын талаарх өөрийн байр суурийг

Наадмын тасалбар худалдаж авах иргэдийн анхааралд

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиа