loader
Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

"Poland Open" буюу Вацлав Циолковскийгийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн уламжлалт тэмцээн өчигдөр /2022.07.20/ Польшийн нийслэл Варшавт эхэллээ.


Эхний өдөр Монгол Улсаас Иван Ярыгиний "Алтан Гран при" болон "Монголиа Опен" ОУТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах 65 кг жинд барилдаж мөнгөн медалийн эзэн болов.


Тэрбээр Варшавт гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлага дор ганцаараа барилдсан бөгөөд "Ганц дайчин ганцаарддаггүй" гэдгийг харуулж үзүүрлэсэн. Ц.Цогбадрахын хувьд жиндээ нийт дөрвөн барилдаан хийж финалд эзэн орны якут легионер Эдуард Григорьевт ялагджээ.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулаад, халдварын тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалжээ. Лхагва гарагт болсон

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг билээ.Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсу

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан болн