loader
ТӨВИЙН СУРГУУЛЬД ХҮҮХДЭЭ СУРГАХ ГЭЖ ХУУРАМЧ ГЭРЛЭЛТЭЭ ХУУРАМЧААР БҮРТГҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ БАЙНА

ТӨВИЙН СУРГУУЛЬД ХҮҮХДЭЭ СУРГАХ ГЭЖ ХУУРАМЧ ГЭРЛЭЛТЭЭ ХУУРАМЧААР БҮРТГҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ БАЙНА

Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээлж байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "2022-2023 оны хичээлийн жилд  750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаар байна. Үүнээс 78 мянга нь нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд юм.

Хаягийн бүртгэл зөрчилгүй хүүхдүүд сургуульд дээр биечлэн очилгүйгээр интернетэд холбогдон хүсэлтээ баталгаажуулах боломжтой. Ингээд энэ сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажсан хүүхдүүдийг сургуулийн зүгээс анги, бүлэгт нь хуваарилаад энэ мэдээллийг эцэг, эхчүүдэд хариу мэдэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар мэдээллийн зөрчилгүй 45 мянган хүүхэд хамран сургах тойргийн дагуу сургуульд хуваарилагдсан. Харин 31 мянган хүүхдийнх хянагдаж байгаа. Түр түдгэлзүүлсэн 3138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна.

Ахынхаа хаягт хамт бүртгүүлдэг. Тэгсэн хэр нь тэр хаягтаа амьдрахгүй, хүүхдээ холоос зөөдөг. Ашиг сонирхлын зөрчил гаргаж, үнэ мөнгө тохирч, бусдын хаягт нэрээ нэмж бичүүлчхээд дараа нь хасуулдаг. Бүр гэрлэлт бүртгүүлсэн тохиолдол ч байна.

Хотын А цэгт буюу Их тойруу, Бага тойрууд үйлчилгээний байгууллага, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг компаниуд  тэнд хүүхэд амьдардаг мэтээр бүртгүүлдэг. Супермаркет үйл ажиллагаа явуулж байгаа хаягт л хүүхэд амьдардаг гэж худал бүртгүүлж, төөрөгдүүлэх үйлдэл гардаг. Тийм учраас үүнийг хянах ажил түр түдгэлзүүлсэн, бүртгэхээс татгалзсан гэсэн хоёр төлөвийн цаана явагдана" гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Аи-92 шатахууны гаалийн албан татварыг тэгэлсэн хугацааг сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхий сайд зарим үүрэг даалгаврыг холбогдох сайд, албаны хүмүүст өглөө. Тодруулбал, Улаанбаатар-дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалт болон Зүүнбаян бол

Ардчилсан Намын Их хурал болно

МҮХАҮТ09:00 цагт Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал болно.МУИС-ийн 2-р байрны 3 давхарт09:00-16:00 цагт МУИС-ийн өвлийн төгсөлтийн баяр болно. Төрийн ордонд 09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүү