loader
Нийслэл дэх боловсролын байгууллагын удирдлагууд зөвлөлдөж байна

Нийслэл дэх боловсролын байгууллагын удирдлагууд зөвлөлдөж байна

Хичээлийн шинэ жилийн өмнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.

Тус зөвлөгөөн, сургалтаар

-2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт

-Сургалтын хөтөлбөр, агуулга

-Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, аргачлал

-Багшийн тасралтгүй хөгжил

-Байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар зарчмын асуудлуудаа тохирч, заавар, чиглэл авч байгаа юм.

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 290 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган хүүхэд суралцаж, 23 мянган багш ажилтан ажиллаж байгаа бол 679 цэцэрлэгт, 141 мянган хүүхэд сургаж, 16 мянган багш ажилтан ажилладаг.

Боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэл манлайлал, үлгэрлэл үзүүлэх ёстой гэдгийг энэхүү уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцлов. Мөн нийслэлийн болон дүүргийн засаг дарга нартай хамтран аймгуудын жишгээр “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо мэдэгдлээ.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Унтаж байхад нь цонхоор орж "гар утас, хүнс"-ийг нь ХУЛГАЙЛЖЭЭ

Хоёр иргэнийг унтаж байхад нь байрны цонхоор орж ирээд, гар утас болон бусад хүнс, гэр ахуйн бараа бүхий 2.7 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан хэрэг гарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шинэ жил хаяанд иржээ. Баярын өдрүүдийн цаг агаар ямар байхыг сонирхуулж байна.2022.12.27-ноос 12.31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн айм