loader
Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн байна.

1992 онд Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын Үндэсний их сургууль хэмээх нэр МУИС-д олгогдсон. Иймээс МҮИС гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлагаар бичсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэрийг өмчлүүлж, ашиглуулж болохгүй. Тэгвэл гэмт хэрэг болно.

Тийм учраас өнөөдрийн хурлаар МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарлаа. Энэ талаарх маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд оюуны өмчийн маргаанд МУИС ялсан. Тиймээс МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдах эрхзүйн орчин бүрдэж байна” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байна. Энэ хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжэ

Рианна нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө хамгийн залуу тэрбумтан болж байна

Форбс сэтгүүл саяхан 2022 оны “Америкийн хамгийн баян бие даасан эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтын 21-т 34 настай дуучин Рианна оржээ. Тэрбээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө х

Улаанбаатарт өдөртөө 27-29 градус дулаан байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй дулаан байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.