loader
Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлжээ.

"Нэг, хоёрдугаар шатанд бүртгүүлсэн ч цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир мэдээлж байв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс НҮБ-д “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо энэ сарын 11-нд хуралдлаа.Хурлаар Засгийн газрын Ажлын баг болон НҮБ хамтран боловсруулсан “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн страте

Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол эхэллээ

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол эхэллээ. Өнөөдрийн НПГ, АТГ, ЦЕГ, ТББ-иудын төлөөлөл уригдан оролцож байна. Мөн Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд болох есөн алб

Авлигыг мэдээлэх 110 утсаар 237 дуудлага хүлээн авсан байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.