loader
Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудын "ТАНСАГЛАЛЫГ" тана

Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудын "ТАНСАГЛАЛЫГ" тана

   Монгол улс деполт зарлах уу сэдвийн хүрээнд бусад асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хүүхдийн мөнгө” олголтын талаарх өөрийн байр суурийг онцлон илэрхийлсэн юм.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхдэд амьжиргааны түвшин харгалзахгүй хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан байдаг.

Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд хүүхдийн мөнгө бол эдийн засгийн онолын хувьд халамж хэмээн тодотголоо. Ингээд хуулийн хүрээнд авч үзвэл хүүхдийн мөнгө олгох ёстой. Гэхдээ өндөр орлоготой дарга, томоохон бизнес эрхлэгчид, сайд төрийн албаны өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хүүхдийн мөнгө авах нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг  дундаас доош орлоготой айл өрхийн хүүхдүүдэд олгосноор эдийн засгийн хувьд танаж байна гэж үзэж буй. Гэтэл яг хүний эрхийн ойлголт талаасаа авч үзвэл энэ бол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр гэж хэлж болно.

Манай улсад хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөр амьдралаа авч явдаг иргэд олон байдаг. Энэ бол бодит үнэн. Засгийн газраас хүүхдийн мөнгийг олгохдоо дундаж болон дунджаас доогуур орлоготой айлын хүүхдүүд гэж ярьдаг. Мөн амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулдаг.  

Гэхдээ баян айлын хүүхдүүдэд мөнгө өгөхгүй, харин тааруухан амьдралтай айлын хүүхдүүд мөнгө өгнө гэх зэргээр ангилж болохгүй. Ямар ч түвшний айл өрхөд төрсөн хүүхдүүдийг ялгаварлан үзэх нь нийгмийн талаасаа хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг юм. Хүүхдийн мөнгөнөөс эдийн засгийг танах бус өөр гарц гаргалгаагаар зүй ёсны шийдвэр гаргах чухал байна. Зөвхөн манай улс ч биш дэлхийн хөгжилтэй, хөгжил муутай бүхий л улс оронд хүүхэд багачууддаа мөнгөн тэтгэмж олгох асуудал байсаар ирсэн. Тэгэхээр хүүхдүүдээ ялгаварлан үзэж эдийн засгаа аврах бус томчуудын дур зоргоороо идэж ууж буй мөнгө төгрөгийг хянах ёстой юм. 

Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудыг "ТАНСАГЛАЛЫГ" тана !!!

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн шагнадаг үйл ажиллагааг таслан зогсоохыг зөвлөлөө

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ. Шинэ улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын Ерөнхий газраас сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ. Тус зөвлөмжид хүүхдийг эрэмбэ

Шавар, хог шороо, мөстэй давс нийлүүлсэн байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Зургаан дүүргээс 10 маршру

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байна

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээллээ. Түүнийг 2020 оны тавдугаар сараас эхлэн шалгаж эхэлжээ.Мөн “Тавантолгой төм